"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаарт багтсан онцлох сэдвүүдийг "ТОЙМ юу өгүүлэв" подкаст танилцуулж байна.
Улс төрд намаар дамжиж, их хэмжээний авлига орж ирдэг. Энэ боломжийг нь хуулиар хязгаарлаж, хазаарлаж өгөхгүйгээр авлигатай хийх тэмцэл амжилт олох ямар ч бололцоогүй. Улс төрд хяналтгүй орж, гарч буй эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөний урсгал нь Монголын ардчилалд ноцтой эрсдэл бий болгож байна.