Монголоос зугтах 1000 шалтгаан

Монгол Улс гадаад ажиллаж, амьдарч буй чадварлаг боловсон хүчнээ эргүүлж татах зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөр зарлаад ч ирүүлж чадаагүй бүтэн аймгийн хүн амтай дүйцэх 40 гаруй мянган иргэнээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын ачаар эх оронд нь авран хамгаалж авчирсан билээ. Эдгээр хүмүүс дунд визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчилтэй нь олон байсан ч тухайн улсаас нь үзүүлж болох хамгийн дээд дэмжлэгийг авч, ихээхэн хүчин чармайлт гаргаснаар энэ үр дүн гарсан. Нөгөө талаар Монгол Улс цар тахлыг эх орондоо нэвтрүүлэлгүй удтал тэмцсэн нь дээр дурдсан амжилтууд гарах гол нөхцөл болсон юм. Тэгвэл өнгөрсөн жилийн эл үр дүн энэ жил, ирэх жилүүдэд замхарчих юм биш байгаа, ирснээсээ илүү олуулаа болоод гараад явчих вий гэсэн болгоомжлол төрөх болов. Ингэж болгоомжлох үндэслэл байна.  

Нэгдүгээрт, эх орноо орхин гадагш цагаачлах иргэдийн тоо цар тахлаас өмнө ч жилээс жилд өсөж байсан. Тодруулбал,

2015 онд 6768,

2016 онд 11959,

2017 онд 13758,

2018 онд 16307,

2019 онд 19470 иргэн гаднын улсад байнга оршин суух визтэйгээр хил давжээ. Үүн дээр сүүлийн гурван жилд Монгол Улсын иргэн байхаас татгалзсан 723 (2019 онд 272, 2020 онд 255, 2021 онд 196) иргэнийг нэмж болно. Хоёр жил хашигдсан хүмүүс хил нээгдэхтэй зэрэг “сад тавих” вий.  

Эхэнд дурдсанчлан, 2020 оны нэгдүгээр сараас энэ оны долоодугаар сарын 4-нийг хүртэл 93 орноос 40492 иргэнийг тусгай үүргийн болон тогтмол нислэгээр татан авсан. Одоо эдгээр иргэдийн хэд нь буцсан, хэд нь үлдсэн, хэд нь буцахаар төлөвлөж байгаа талаар судалгаа алга. Гэхдээ дийлэнх нь “нутаг” буцсан, эс бөгөөс буцах бэлтгэлээ базаасан гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна. Ирчихээд харийн улсын давуу талыг олон хүнд ярьсан бол эх орноо орхих сэдэл төрүүлнэ. Ирэгсдийг илүү олуулаа болоод буцах вий гэсэн нь ийм учиртай.

Гадагш урсах хүний урсгалыг хэрхэн татраах вэ гэж арга зам, шийдэл шалтгааныг нь олж байж л гарах учир эхлээд “Манай улсын юу нь болохгүй болоод иргэд харь орныг зориод байна вэ” гэдэг асуултад хариулах гээд үзье.

Хөдөлмөрийн үнэлэмж монголчуудыг түлхэж байна

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүний дайтай амьдрах итгэлгүй болчихож. Эргэн тойрноосоо ойрын үед хамгийн их сонсож байгаа үг “Эндээс л явъя” болчихлоо. Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд Монголд урт зам туулна, бараг боломжгүй гэж үзэж байна. “Энд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй. Байр, машин ч хол байна. Ингэж байхаар хөдөлмөрийг минь үнэлэх газар маникюр хийгээд амьдарвал бүх зүйл арай хурдан жигдэрнэ” гэж ярихтай ч таарч байлаа. 

Жишээ татъя. Оюутнуудыг АНУ-д суралцангаа ажиллах боломжоор хангадаг “Аялангаа ажиллая хөтөлбөр” гэж бий. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-д гурван сарын хугацаанд цагийн ажил хийдэг аж. Нэгэн оюутан Америкт “Мак доналдс”-ын сүлжээ ресторанд гурван сарын турш ажиллаад багаар бодоход 18 орчим сая төгрөг халаасалжээ. Тодруулбал, тэнд долоо хоногт дунджаар 40 цаг ажилладаг ба нэг цагийн ажлын хөлс 13 доллар. Илүү цагийн хөлс нь арай өндөр буюу 20 доллар. Ингээд долоо хоногт дунджаар 40 цаг, сард 160 цаг ажиллаж, нэг сарын хугацаанд 2080 доллар буюу 5.9 сая төгрөгийн цалин авчээ. Хэрвээ энэ оюутан Монголд зуны гурван сар ажилласан бол сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй. Учир нь энд ихэнх цагийн ажлын хөлс 3500-4250 төгрөг байдаг аж. Тэгээд ийм цалинтай нь ч олдоц ховор. Цагийн 4250 төгрөгийн цалингаар яг Америкт ажиллаж байгаа шиг долоо хоногийн 40 цаг ажиллавал гурван сарын турш хоёр сая төгрөг олох боломжтой. Үүнээс хөдөлмөрийн үнэлэмжийн ялгаа тод харагдаж байна. Монголчуудын гаднын орныг зорьж байгаа хамгийн том шалтгаан нь цалин мөнгө юм.  

Нийгмийн стресс монголчуудыг түлхэж байна

Тогтворгүй байдал, талцал хуваагдал, халаа сэлгээ, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн чанар, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, инфляц энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үгс. Гэтэл “Муу дээр муухай, муухай дээрээс улцан” гэгчээр цар тахлын балгаар байдал улам дордлоо. Тухайлбал, улсын хэмжээнд инфляц 9.9 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ мэт асуудал мундахгүй, ядаж ойрын хугацаанд дээрдэх өнгө аяс ч харагдахгүй байхад хэн ч байсан илүү сайхан амьдрал, илүү боломжтой нийгмийн зүг зүтгэх нь маргаангүй.

Ажиллах хүчний гадаад шилжилт хөдөлгөөний талаар 2019 онд хийсэн судалгаанаас харахад, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь Солонгос улсад аж төрдөг. Тус улсыг зорих иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. Тэнд олон жил хөдөлмөр эрхэлсэн нэгэн иргэн “Юмны үнийг хэн дуртай нь нэмдэг байдал манай улсад байсаар байна. Энд бол үнэ өсдөг ч хэзээ ч огцом нэмэгдэж, савладаггүй. Түүнчлэн амьдрах орчин тухтай, цэвэрхэн, хүүхдэд аюулгүй. Хэдий эх орондоо очиж амьдармаар санагдах үе байдаг ч очоод одоогийнхоосоо илүү дээр нөхцөлд амьдарч чадахгүй гэж боддог болохоор буцаж чаддаггүй” гэсэн юм.

Монгол хүн Монголдоо үнэтэй

Улс орны үнэт зүйл нь хүн. Тиймээс хүнээ татах, тогтоох бодлого хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, гаднын оронд мэргэжил дээшлүүлсэн, эзэмшсэн, тэнд олон жил ажиллаж, амьдарсан иргэд эргэлзэлгүйгээр эх орноо зорьдог хүчирхэг улс болмоор байна. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Тухайлбал Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувийн өсөлттэй байхад гадаадад ажиллаж байсан залуус Монголдоо олноороо эргэж ирсэн үзүүлэлт байдаг. Түүнчлэн гаднын оронд ажилласнаас дутахааргүй хэмжээний цалинг дотоодоосоо авдаг болчихвол залуус явахгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Жилд 400-500 программч мэргэжилтнээ гадаад руу алдсан. Хоёр жилд 1000 гаруй хүнээ алдсан байна. Тэднийг сургах нэг өөр, тогтоож ажиллуулах нь төрийн бодлогын асуудал болоод байна.

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 420 мянган төгрөг байна. Үүнийг өнөөдрийн ханшаар долларт шилжүүлбэл ердөө 150 доллар. Энэ дэндүү хангалтгүй үзүүлэлт. Залуус харь орныг зорихоор төлөвлөж буй нь тэдний сонголт, эсвэл тансаглал гэхээс илүүтэйгээр амьдралын гарцаагүй шаардлага гэж ойлгож болох юм.  Хэрвээ эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудал үргэлжилсээр л байвал гадна орныг зорих монгол залуусын хөл татрахгүй.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (37)

  1. Мөнхоргилоо чи ажлаа хийлдээ. Танай нам юу ч хийхгүй байгаа

    0 0 Хариу бичих
  2. Нээх сүртэй Эх орон, харь газар ч гэх шиг. Хааша явхаа күн өөрөө мэднээ

    1 1 Хариу бичих
  3. Lalruud tatwariin mongo oorinh ymshig halaaslaagu orond ded butzee hogjuultsn bl odiid ydaj solongosiin hagast ydaj l kazakstanshig bltson ediin zasag n osood hun am ni osood ydaj 10 say irgedte bhd hurgan zah zeeltee blood tsalin ch oschiishd 30 jliin tursh lalruud mongo hulgaillaa tiim blhor n oodolson ymgu zaluuchuud n hari ulsad bool hiij bn

    0 0 Хариу бичих
  4. Төрийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол би чадначууд, цүнх баригчид, хулгайчууд/тэд өөрсдийгөө монголыг удирдаад залаад байгаа гэж сэрүүн зүүдлэж байгаа/ төрд гарсан байгаа одоогийн нөхцөлд зугтахаас өөр зам үгүй

    0 0 Хариу бичих
    • хөөрхий минь зугтсан ч тэд маань хар амиа боддоггүй монголд үлдсэн ам бүлээ тэжээж валютын урсгалыг нэмэгдүүлж доллар увро юань вон иенийг монголдоо оруулж ирж байгаа гэж бодохоор хайрламаар.

      4 0
  5. За гадаадад байдаг удахгүй нутаг буцах залуу хүний хувьд хэлэхэд эх орон минь л үнэтэй гэдгийг хамгийн ихээр ойлгож байна даа.Ийм ч юм нь болохгүй,тийм ч юм болохгүй , бүр мөсөн явья гэж гоншигнохын оронд гадны орноос сурах зүйлийг нь сураад хурдхан шиг эх орондоо ирээд энэ нийгмээ өөрчилье тултал нь хөгжүүлэе гэж бодоцгооё л доо. Яг үнэнийг хэлэхэд эх орныхоо төлөө тэмцэж дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй зөвхөн өөрийнхөө жаргалыг бодож байгаа та нарын буруу ч бас байгаа шүү.Гадаадын нэг компанид насан туршдаа ажиллаад яг ямар хэрэг байна үхэхдээ тэр бүх зүйлээ аваад явахгүйгээс хойш төрсөн нутагтаа ямар нэг зүйл үлдээхийн тулд зүтгэе л даа залуусаа.

    4 1 Хариу бичих
    • Буцаж ирдэг л буруутлаа тэндээ үлдэх байсан юм гэж харамсаж сууна даа. Чи ч мөн ялгаагүй дүүрэн сэтгэлтэй ирээд удахгүй дундарч асгарах вий. Чамд баталгаатай хэлнэ яг чам шиг бодож, мөрөөдөж ирсэн юм. Ирээд хийсэн юм ч их. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр одоо буцаж ирсэндээ хамарсаж сууна.

      6 1
    • Битгий шаа

      0 1
  6. Яагаад манайд цалин бага бна гэвэл Шимтгэл татвар их байдагтай холбоо той. 2сая тог цалин авах бол засагт 720000 огно. Ажилтан хунд 1,28 сая очно. Ингээд компани иргэн 2 нэг нь цалингаа хасуулаад ногоо нь оренд ороод дуусдаг. Уг нь 10% орчим байдаг бол цалин хамгийн багадаа 2 сая хурнэ. Засаг уунийг хусдэггуй. Учир нь монголд уйлдвэрлэл явуулахгуй гад нын бараа заруулах даалгавартай.

    5 0 Хариу бичих
    • Яг үнэнийг ойлгомйжтой илэрхийллээ.

      0 0
  7. Төөргөөр олдслн эх орон , Төрүүлсэн эх хоёроо голоод хүний нутагт харц доогуур гөлөлзөж явах сайхан биш шүү. Их мөнгө бодож очоод урам хугарсан үедээ ойлгох байх л даа

    0 0 Хариу бичих
  8. монголоос зугтсан хүмүүс үхэхийн цагт өгөршсөн ясаа тавих гэж наашаа ирэх хэрэггүй шүү.

    0 3 Хариу бичих
    • Яс нтрээ хаана тавихаа чамаас зөвшөөрөл авах ёстой юу? гуцаад байхын.

      1 0
  9. Zsss tgcheel tahal garahaar avsangui ntr gdg bizdee. Muusain yu ch uzeegui ssnaanaas tsaashgui nyaltsgai yumnuud zailoo zail!!!

    1 7 Хариу бичих
    • Одоо дахиад тахал гарвал хамгийн найдваргүй улс бол манай улс гэдгийг бүгд мэдэж авлаа. Хол явж үзээгүй хүний бодол босгоо давдаггүй юм дөө.

      0 0
  10. Сайхан нутгаасаа уйдаж нутгаа голж явах гэсэнгүй,урагшгүй,чадваргүй чадамжгүй улс аваад явчих боломжгүй төрийн удирдлагуудаас болж л энэ олон хүн явахыг хүсч байгаа шүү

    12 0 Хариу бичих
    • Яг үнэн. Нутаг ус минь хичнээн сайхан ч түшмэдүүд маань зугтатал зовоодог нь муухай

      0 0
  11. хүний хөдөлмөр үнэлж чаддаг газар хар ажил хийгээд ч болов түргэн л гармаар санагдаад байх болоод удлаа. Даанч улс орнууд хилээ нээж өгөхгүйн маниуст.

    0 0 Хариу бичих
  12. Хурдан хил нээгдээсэй солонгос явж ажил хийх юм сан. Хөдөлмөрийн үнэлэмж Монголд арай дэндүү муу. 30 жил багшлаад 850717 төгрөг зүгээр үү тээ багшийн ажил маш хэцүү байнга стресс дарамттай тэгж шалгана ингэж шалгана гээд Солонгост бол биеэ сайн хөдөлнөөд ажиллаад болоо унтаж амраад маргааш дахиад ажлаа хийнэ сэтгэл санааны дарамт байхгүй сарын цалин 3 сая 500 мянга илүү цаг сайн хийвэл 5 сая гаргаж авдаг явмаар бнаа

    7 0 Хариу бичих
    • Одоо бүүр өссөн гэсэн шүү 2019 онд буудлын ажил өдрийн 65,000w байсан одоо 100-130,000w болсон гэсэн Хүн олдохгүй хэцүү байна гэж танилаасаа дуулсан Хил нээгдвэл бушуухан очиж 1 жил гүрийчээд л ирмээр байхын

      0 0
  13. хурдан явмаар бна

    2 0 Хариу бичих
  14. Юуны өмнө халамжийн элдэв мөнгө өгдгийг эрс багасга. Настай хүмүүсийн, тахир дутуу хүмүүсийн, хүүхдийн тэтгэврийг үлдээгээд бусдыг болих хэрэгтэй. Хоёрт, Төрийн албаны үйлчилгээний хүнд суртлыг эрс багасгаж, элдэв зөвшөөрөл, бүртгэлийг бүгдийц цахим болгох хэрэгтэй. Гуравт, Төрийн өмчийн бараг бүх бизнесийг хувьчлах хэрэгтэй. Эрдэнэт болон Эрдэнэс ТТ-ийн дор хаяж 51 хувийг хувийн хэвшилд зарах хэрэгтэй. Эндээс л бүх юм эхэлнэ дээ.

    4 0 Хариу бичих
    • Ажлын хөлс бага байна гэх гомдол утга муутай. Угаасаа Монголын зах зээл дээрх хөдөлмөрийн үнэлэмж буруу ч байсан зөв ч байсан зах зээлийн үнээрээ л байгаа. Иймд, хөдөлмөр хийгч нь яг өгсөн ажлыг чадвартай, чанартай хийдэг гэдгээ харуулж чадах юм бол хөдөлмөр олгогч цалинг чинь нугалаад ч өгөх боломж өргөн дэлгэр бий.

      0 0
  15. Шантрал гүй ажиллаж чадвал эх орондоо байр байтугай л авна голсон юм голд шилсэн юм шилд гэж

    0 8 Хариу бичих
  16. Sda avilgal heel hahuulias bolj baina geech!!!!!!!!

    2 0 Хариу бичих
  17. Хууль тэгш бус үйлчилдэгт гол учир нь байгаа юм

    2 0 Хариу бичих
  18. цалин маш бага Байртай болох боломжгүй Амь зогоох төдий насаараа ажилласанч байр авахгүй

    2 0 Хариу бичих
  19. Яаж явах вэ.явах явуулах арга байна уу?виз нь хүртэл гарахгүй.өгөхгүй хэцүү юмоо.

    0 0 Хариу бичих
  20. Хүний төлөө нийгэм байгуулаагүй учир залуусын үзэл бодол зөв шүү.хүнээ тэжээж тэтгэж ажлын байр,орон сууцаар хангаж чадахгүй байж залуусын хүсэл зорилгыг боож хааж бага энэ төр улсын буруу.явсан нохой яс зуунаа гэж юутай үнэн үг вэ.явцгаа хэдэн зуун мянгаараа гадагшаа гарцгаа юм үзэж нүд тайлна.амидрал ахуй ирээдүйгээ бодож явах нь зөв шүү.

    3 0 Хариу бичих
  21. Zaluu bga deeree l gadaad yawah heregtei Irgej ireh hereggui shuu de. End ugaasaa iim chigeeree l bna hezee ch uurchlugduhhui. Ur huuhdee bodood gadaadad l amidruulsan ni dr

    6 3 Хариу бичих
  22. Turd bgaa hulgaichuud bolon tunh barigch naraas bolj bgaa shdee. MAN 30 jil ulsaar togloloo.

    1 0 Хариу бичих
  23. Эх орондоо ажиллах дургүй бэлэнчлэх сэтгэлгээтэй их мөнгөн дүнтэй ажлын ард юу байгаа мэдэхгүй шууд ойлгодог улсууд яваад боолын хөдөлмөр эрхлэ дээ. Ард түмнээ ийм байдалд түлхэж байгаа үе үед гарсан бүх намынхан ч бас буруутай. Аливаа юм 2 талтай гэж. Гэнэдээ ч гоондоо ч гэж.....

    1 10 Хариу бичих
  24. Bushuuhan l zailah yumsn sda shig niigmees

    8 1 Хариу бичих
  25. Yawsan ni deeree yaj ch bodson

    4 1 Хариу бичих
  26. хурдхан зайлмаар байна

    3 0 Хариу бичих
  27. Чухам үнэн билээ. Өнөөдөр Монгол залуус Монголдоо борив бохис хийлгүй ажиллаад ч авч буй цалин нь зээлэндээ яваад үлдсэн нь хоол хүнсэндээ өгөөд дуусч байхад юун хадгаламж, байр, машин, аялал, хобби. Ямар ч ирээдүйгүй, мөрөөдөлгүй, хүсэл тэмүүлэлгүй үхэхээсээ өмнө байрны лизингээ дуусгах юм сан даа гэсэн ганцхан шалтгаантай амьдрал бол амьдрал биш. Дээрээс нь улс төрчдийн худал хуурмаг, хулгай дээрэм нь залуусын ойг гутааж эх орондоо итгэх итгэлгүй болгож байна.

    14 0 Хариу бичих
  28. Endees l zailah mini

    15 1 Хариу бичих