2022 онд Монгол Улсын хэтэвч ямар байх вэ?

УИХ 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн баасан гаригт баталлаа. 2022 оны төсвийн орлого  9,406,608.4 сая байх бол зарлага нь 12,086,996.3 сая төгрөг байх юм. Засгийн газар ирэх оны төсвийг “Эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөв” хэмээн тодорхойлж байгаа юм.

Төсвийн төслийг өргөн барьсан даруйд УИХ-ын гишүүн бүрд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх эрх олгосон тухай шүүмжлэл өрнөсөн. УИХ-ын зарим гишүүн үүнээс татгалзахад бэлэн байгаагаа хэлж байсан ч хэлэлцүүлгийн шатанд өөрчлөлт оруулсангүй. Хөрөнгө оруулалтын төсөлд нийтдээ 2.2 их наяд, концессоор хэрэгжүүлсэн төслүүдийн эргэн төлөлтөд 303.6 тэрбумыг зарцуулахаар тооцжээ.

Сумын төвүүдийг хатуу хучилттай замаар холбож, нийслэлийн замын түгжрэлийг бууруулна

Ирэх онд зам тээвэр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Манай улс 2012 оноос хойш бүх аймгийн төвөө нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт дэвшүүлж, түүнийгээ биелүүлсэн. Харин одоо сумын төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт дэвшүүлээд байна. Тухайлбал, ирэх онд Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлд 124.5 км хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөлөө. Мөн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 420 тэрбум төгрөг зарцуулна.

Зарим зардлыг танав

Цар тахлын нөлөөгөөр төсвийн орлго буурч, зарлага нэмэгдсэн. Тиймээс ирэх онд төсвийн байгууллгуудын зарим зардлыг 50 хүртэл хувиар бууруулахаар 2022 оны төсийг баталлаа. Тухайлбал, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувиар буурууллаа. Мөн төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахыг хориглолоо. Түүнчлэн тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх ажилд төсөв зарцуулахыг хориглов.

“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цар тахалд өртөж орлого нь буурсан иргэдээ дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон. Энэхүү халамжийг 2022 онд ч үргэлжлүүлэхээр болов. Гэхдээ хуримтлал үүсгэх сонголтыг эцэг эхчүүдэд өгөхөөр боллоо. 2022 оны эхний зургаан сард хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох юм. Харин түүнээс хойш 50 мянган төгрөгийг нь “Ирээдүйн өв сан”-гаар баталгаажсан дансанд хадгалж, 50 мянгыг нь олгох юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн нэр дээр хуримтлалын данс үүсэх ажээ.

Өөдрөг төсөв, хуримтлал үүсгэх оролдлого

Жил бүрийн эцэст төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрдэггүй. Гэвч хаширлахгүйгээр төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж баталдаг жишиг тогтсон. Ирэх онд ч мөн төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцсон. Тухайлбал, энэ онд нүүрсний экспорт төлөвлөснөөс гурав дахин буурсан ч ирэх онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байна. Энэ мэтээр төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, 2022 онд Төсвийн тогтворжуулалтын санд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар батлахаар төсвөө баталлаа. Төсвийн орлого давж биелэсэн тохиолдолд давсан орлогыг уг санд хуримтлуулдаг юм. Тэгэхээр ирэх онд төсвийн орлого давсан хэмжээндээ хүрээд зогсохгүй илүү гарч Төсвийн тогтворжуулалтын санд хөрөнгө төвлөрүүлэх боломж үүснэ гэж тооцжээ.

Хоёр яам, гурван агентлаг байгуулна

Засгийн газар 2022 оны төсвийн төсөлтэйгөө хамт Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулан батлууллаа. Ингэснээр 2022 оны эхнээс Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулж ажиллуулахаар болов. Ингэснээр Засгийн газар 16 яам, 18 сайдтай ажиллахаар болж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж

30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд тус бүр 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх.

Мөн гурван агентлаг байгуулахаар боллоо. Насан туршийн боловсролын үндэсний төв, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа зэрэг байгууллагуудыг нэгтгэж Боловсролын ерөнхий газар байгуулах юм. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Ойн судалгаа, хөгжлийн газрыг байгуулахаар болов. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрыг сэргээн байгуулахаар болсон юм.

Сайд нар 2022 онд хэдийг зарцуулах вэ?

Ерөнхий сайд 294 тэрбум 773.8 сая,

Шадар сайд-202 тэрбум 890.4 сая,

ЗГХЭГ-ын дарга 81 тэрбум 558.7 сая,

Байгаль орчин аялал жуулчлалын сайд 159 тэрбум 666.1 сая,

Гадаад харилцааны сайд 121 тэрбум 773.8 сая,

Сангийн сайд 3 их наяд, 632 тэрбум 548.7 сая,

Хууль зүйн, дотоод хэргийн сайд 707 тэрбум 825.3 сая,

Зам, тээвэр хөгжлийн сайд 465 тэрбум 92.7 сая,

Батлан хамгаалахын сайд 295 тэрбум 701.2 сая,

Боловсрол, шинжлэх ухааны сайд 2 их наяд 334 тэрбум,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 48 тэрбум 193.7 сая,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 242 тэрбум 747.4 сая,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1 их наяд 182 тэрбум 421.8 сая,

Эрүүл мэндийн сайд 1 х наяд 32 тэрбум 946.7 сая,

Эрчим хүчний сайд 201 тэрбум 49.9 сая,

Барилга хот байгуулалтын сайд 388 тэрбум 355.1 сая,

Соёлын сайд 272 тэрбум 407.9 сая, урсгал зардал 116 тэрбум 564.8 сая, хөрөнгийн зардал 155 тэрбум 843.1 сая,

Эдийн засаг хөгжлийн сайд 313 тэрбум 859.9 сая,

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 44 тэрбум 544.1 сая.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих