Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комиссоос зарласан хуваарийн дагуу өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг орон нутагт энэ сарын 17-ныг, Улаанбаатарт энэ сарын 21-нийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр зохион байгуулна.

Шалгалтад орох иргэд Төрийн албаны зөвлөлийн exam.csc.gov.mn цахим хуудсанд хандан шалгалтын системд өөрийн эрхээрээ нэвтрэн орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Түүнчлэн нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солино.

Мөн шалгалт эхлэхээс 30 минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж, танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэй юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)