УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад " Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын чуулганы танхимаас бизнес эрхлэгчдийг илтэд гүтгэн доромжилсон аястай үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд зохих ёс зүйн хариуцлага хүлээлгэж, гишүүний хувьд хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж буй бөгөөд хэрвээ шаардлагын дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нэр хүндэд халдсан асуудлаар бодлогын өмгөөллийн хүрээнд шүүхэд хандахаа мэдэгдэж байна.
Монгол Улсад бусдын гэм буруутайг зөвхөн шүүх тогтоодог атал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон гэж цоллож, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдсэн энэхүү үйлдэл нь бизнес эрхлэгчдийг гутаан доромжилсон, гүтгэсэн, олон нийтийг талцуулсан гэмт үйлдэл юм.
Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг дээрэмдэх, хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрвээ УИХ-ын гишүүн илтэд буруу ташаа мэдээлэл түгээж хэлсэн үгэндээ ёс зүйн хариуцлага хүлээж, албан ёсоор уучлалт гуйхгүй бол шүүхийн байгууллагаар асуудлыг шударгаар шийдвэрлүүлнэ" гэжээ.



 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих
  2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж эхлээд хувчилал нэрээр луйвардсан иргэдийн өмч зээл нэрээр аваад дампууруулсан банкнуудаа эргүүлээд өг дээрэмчидээ

    0 0 Хариу бичих
  3. Door setgegdel bichsen 2 gar bnaa. Neg business hiigeed uzchih. Tusviin esvel halamjiin garuud gedeg n oilgomjtoi bnaldaa. Taa nariin tsalin bolon halamjiig huviin hevshliinhen tatvaraaraa tuldug yumshdee duraakuudaa. Dampuurchval ted yaaj iigeed uchraa olchihno, ta 2 hog deer usrehee oilgohgui medreluud uu..

    1 0 Хариу бичих
  4. УГААСАА Л ҮНЭН ШҮҮДЭЭ ЮУНД УУЧЛАЛ ГУЙЛГАХ ГЭЭД БАЙГААН БОЛ

    0 4 Хариу бичих
  5. Даваасүрэн үнэн үг хэлсэн. Манайд бизнесс үйлдвэрлэл эрхлэгчид гэж байхгүй дандаа дамын наймаачид байгаа. Үнээ үндэслэлгүй нэмнэ. Ажилчдынхаа цалинг нэмэхгүй. Ажиллах хүн олдохгүй байна гэж нэг их сүртэй мундаг хүмүүс шиг орилно. Хэн тэд нар дээр очиж хөдөлмөрөө мөлжүүлэх юм бэ. Өөрсдөө ажиллахгүй нэг л их пээдгэр хүмүүс. Одоо удахгүй энэ их галзуурсан үнэтэй зүйлсийг нь авах хүн олдохгүй болж бүгд дампуурна. Хурдхан дампуураад өгөөсэй

    1 4 Хариу бичих