Найман жилийн өмнө эхлүүлсэн сургуулийн барилга ашиглалтад ороогүй байна

Баянхонгор аймагт “Их наяд хөгжил” компани 5 дугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгыг хүлээж авахгүй гэдгийг хэлсэн бол УИХ-ын дарга ирэх 12 дугаар сарын 1 гэхэд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүрэг өглөө.

“Номгон” сургуулийн хувьд сургуулийн барилгаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тухайлбал, 960 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд суралцаж байна. Мөн хичээлийн хоёр байртай ч нэг нь сургалтын зориулалтын байр биш учир өргөтгөлийн барилгыг бариулжээ.
Баянхонгор аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь нэгдүгээр ээлжинд, үлдсэн нь хоёрдугаар ээлжинд хичээллэж байгаа аж. 
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)