Олон улсын боксын холбоо (AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо зохион байгуулагдаж буй.
Тус тэмцээний найм дахь өдөр буюу өчигдөр -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жуссиповтой арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдах юм.
Түүнчлэн -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ өрсөлдөж буй. Тэрээр шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Ингэснээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдах юм.
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
-57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан. -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан. -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. -54 жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.