Монголын нүүрс боломжоо ашиглаж чадах уу?

Монгол Улс 10 гаруй жил улсын төсвөө уул уурхайн орлогоор бүрдүүлж байна. Энэ онд гэхэд уул уурхайгаас 3.1 их наяд төгрөгт төсөвт төвлөрүүлэхээр тусгаад байсан бол ирэх онд 4.3 их наяд төгрөг болгож, 20 гаруй хувиар нэмэгдүүлж тооцжээ. Яг одоо энэ төслийг нь УИХ хэлэлцэж байна. Адууныхаа хэрээр исгэр гэдэг дээ. Харамсалтай нь, бид төсөвтөө “том том” тоо тавьдаг ч 10 гаруй жил уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох дэд бүтцээ шийдэж чадсангүй өнөөг хүрлээ. Цар тахлын жилүүд манай энэ байдалд тун тодорхой дүн тавив. Энэ цаг үед ч УИХ  ирэх оны төсвийн төслөө хэлэлцэж, зарах түүхий эдийн хэмжээгээ, олох орлогоо ярьж сууна. Үүнтэй зэрэгцээд төсөвт уул уурхайн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрсний салбарын чиг хандлага ямар байгааг сонирхлоо.

БНХАУ нүүрсний хомсдолд оров

Худалдан авагч урд хөршид болж буй үйл явдал уг нь манай талд ашигтайгаар өрнөж байна. Нүүрсний хомсдлоос үүдсэн түүхийн эдийн хийгээд эрчим хүчний үнийн өсөлт бий болов. БНХАУ-ын нүүрсний хомсдол хоёр шалтгаантай гэж шинжээчид тайлбарлаж байна.

Нэгдүгээрт, цар тахлаас үүдэн доголдсон дэд бүтцийн нийлүүлэлтийн сүлжээ.

Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого.

Гэхдээ энэ хоёроос гадна яалт ч үгүй тооцох ёстой бас нэгэн нөхцөл байдал бол Австралийн хоригтой холбоотой. БНХАУ Австралид хориг тавьснаар тус улсын зах зээлд 40 сая тонн нүүрсний сул зай гарсан. Энэ цагтай давхцаад эдийн засаг нь эрчимжсэн. Нүүрсний хэрэглээ хурдацтай нэмэгдэж, импорт буурч, дотоодын уурхайн олборлолт нэмэгдээгүй, өмнөх үетэйгээ ижил тогтвортой байсан. Монголчуудын хувьд “Хувьсгалын тохироо бүрдэнэ” гэдэг нь болсон хэрэг. Ингэхээр үнийн өсөлт, хомсдол үүсэх нь тодорхой зүйл. Хагас жилийн байдлаар БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2.1 тэрбум тонн болж, 10.7 хувиар өсжээ. Харин импорт 140 сая тонн буюу 20 орчим хувиар буурсан байна. Аж ахуйн нэгжүүдийн нөөц 50 орчим сая тонн буюу 26 хувиар буурчээ. Эдгээр хүчин зүйлсээс эхний хагас жилд нүүрсний ханш 890 орчим юаниар өсөж, 2200 орчим юань байв. Өнөөдөр ханш 3000 юань даваад байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Монгол Улс боломжоо алдсаар байна

Манай улсад нүүрсээ зарж хүссэн орлогоо олох боломж гадаад зах зээл талдаа бүрдээд байгаа ч дэд бүтэц, зохион байгуулалтгүйн алдаанаас болж боломжоо алдаж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 

Нүүрсний экспортын 90 хувийг гаргадаг Өмнөговийн хоёр боомт нь гацчихсан. Шалтгаан нь боомт нэгдсэн удирдлагагүй, эзэнгүй байгаа юм. Ингэхээр чинь яаж урд хөршийн хүсээд байгаа шиг “ногоон бүс” болох вэ дээ. Хүрээний зовлон дуусахгүй гэдэг шиг Гашуунсухайтын зовлон дуусахгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд 

Нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр оргилдоо хүрчихээд байхад манай 100 хүрэхгүй машин нүүрс гаргаж байх юм. Нүүрсний экспортыг хариуцдаг хүн байхгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нь бие биедээ хариуцлагыг шиддэг. Болоогүй, бүтээгүй бүхнээ ковид руу чихдэг. Үүний цаана зохион байгуулалт орхигдож байна.

Эхний 10 сарын байдлаар манайх 12 орчим сая тонн нүүрс гаргаад байна. БНХАУ руу нүүрс гаргадаг найман боомтоос одоогоор дөрөв нь ажиллаж байна. Сүүлийн тав орчим сар нүүрсний гол боомт Гашуунсухайтыг “ногоон бүс” болгохоор ажилласан ч чадаагүй. Гашуунсухайт боомтоор гаргадаг нүүрсний хэмжээ 50 орчим хувиар буурч, өнгөрсөн сарын 30-ны байдлаар 4.4 сая тонн нүүрс гаргаад байгаа юм. Шивээхүрэн боомтынх 800 мянган тонноор буурч, дөрвөн сая тонн байгаа. Манай нүүрсний өнөөгийн нөхцөл байдал тун товчхондоо энэ. Харин салбар яамнаас “Гашуунсухайт боомтоор найм, есдүгээр сард өдөрт 50-200 нүүрс тээврийн машин хил гарч байв. Зарим үед боомт хаагддаг байсан. Одоо бол боомт дээр халдварын тохиолдлол илэрсэн ч хэвийн ажиллаж байна. Өдөрт 380-410 машин хилээр нэвтэрч байгаа. Мөн чингэлэгт тээвэр хийж байна. Цаашид үүнийгээ нэмэхээр Хятадын талтай ярьж байгаа. Гарц нэмэгдвэл, экспорт нэмэгдэнэ” гэдэг байнгын хариултаар ам хааж байгаа.

Маргаашаа харъя

2022 онд БНХАУ өвлийн олимпын наадмыг зохион байгуулна. Түүнээс өмнө “ногоон бүс” болохоор зорьж байгаа. Тиймээс өдөрт хамгийн багадаа 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа манайхаас болгоомжлон, хилийн нэвтрэлтээ хязгаарласан. Нүүрсэн дээр ч “Гашуунсухайт боомтыг “ногоон бүс” болгочих. Тэгвэл нүүрс авъя” гэсэн. Тиймд манай ажил хариуцсан хүмүүс ихэд хичээж байгаагаа хэвлэлээр зарлана лээ. Гэсэн ч үнэхээр барсангүй. Менежмэнт тохиромжгүй, дэд бүтэц сул байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой боллоо. Сүүлийн хоёр жил л “ногоон бүс” болно гэж нүдлээ шүү дээ.

Сүүлийн өдрүүдэд УИХ дээр ид хэлэлцэж байгаа улсын төсвийн төсөлд 36 сая тонн нүүрс экспортолж, их наяд гаруй төгрөгийн орлого олохоор тусгажээ. Хэт өөдрөг төсөөлөл гэж эдийн засагчид халаглаж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр ийм хэмжээнд зоривол өөдрөгөөр барах уу, хэтэрсэн өөдрөг төсөөлөл. Өмнө дурдсан нөлөөллөөс үүдэн БНХАУ-ын зүгээс Австрали улсад тавьсан хоригоо цуцлах уу гэдэг асуудал хүчтэй өрнөж байгаа энэ үед хориггүй байхад 20 сая тоннд хүрээгүй бидэнд 30 сая тонн давна гэдэг мэдээж боломжгүй мэт. Манайх хилийн гарцын асуудлаа шийдэж чадалгүй, хоёр жил экспорт буурч, боомт хаагдсан тухай мэдээлэлтэйгээ зууралдаж байх хооронд хойд хөршийн урд хөршид нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 сая тонныг давж, дээд хэмжээндээ энэ намар хүрээд байна.

Ингэхээр одоо тактикаа өөрчлөөд, цэгцтэй үзмээр байна. Өнгөрсөнтэй зууралдаад яах вэ, алдагдсан боломжийг одоо мартаад, маргаашаа (ирэх оны орлогоо) харъя. Манай улсын найм орчим  тэрбум экспортын орлогын 80 гаруй хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр бүрдүүлдэг. Зэс, төмрийн хүдрийн орлогыг ч төсөвт нэмсэн. Зэсийн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төмөр замаар, “Оюу “Толгой” ХХК тусгай замаараа шууд хил нэвтэрдэг. Нүүрс л түмэн зовлон туулдаг. Төмөр зам ашиглалтад орсон байсан бол мэдээж, ийм бартаат замаар нүүрсний экспорт бэдрэхгүй. Төмөр зам одоогийн зарлагдсан төлөвлөгөөгөөр бол ирэх оны сүүлчээр ашиглалтад орно. Тэгэхээр ирэх онд өгөөжөө өгөх үү? гэдэг нь эргэлзээтэй. Боломжуудыг ашиглахын тулд эхлээд Хятадын талын хүсээд байгаагаар зохион байгуулалтаа сайн хийгээд “ногоон бүсээ” бий болгож, ирэх оны экспортдоо бэлдэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар ([email protected]) эсвэл ([email protected]) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд ([email protected]) эсвэл ([email protected]). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

    0 0 Хариу бичих
  2. ee tomo zam barij l bolohgui shuu. Tank orood irne

    0 0 Хариу бичих
  3. Amand oron shar tosiig tulhej bolomgui baina.

    0 0 Хариу бичих
  4. төмөр зам гацаасан Х.баттулгын толгойг хага цохиод орос руу нь хөөж явуул. одоо бас баттулга, үндсэн хуулийн цэц 2-ын өөрчилсөн Таван толгойгоос нүүрс зөөх нарийн царигийн төмөр замыг өргөн царигийн төмөр зам болгосноос болж баригдах нүүрс шилжүүлэн ачих байгууламжийг манай хил дээр барихад 1-2 жил болно гэж Хятад улсын элчин сайд өнөөдөр хэллээ, үүнээс илүү Монголыг хорлоно гэж байх уу

    0 0 Хариу бичих
  5. Манайх ашиглаж чадсангй. Орос, Америк , Индонейз Хятадын нүүрсний экспортыг эзэлчихлээ. Хүлэмжийн хий бууруулна гд 10, 20 жилийн дараа нүүрснээс татгалцах тухай хүчтэй яригдаад ирлээ. Австрали нь нүүрсээ Энэтхэг, Япон руу гаргаад гацах ч юм алга.

    0 0 Хариу бичих
  6. Таван толгойгоос Гашуун-сухайт хүртэл нарийн царигтай төмөр замаа хурдхан барьж дуусгаад нүүрсээ зөөгөөд байж болдоггүй л юм байх даа, долоон буудлын Долгор чавганц би ойлгоод байхад дээр суудаг хүмүүс маниасаа л ухаантай баймаар??? Тэр танкны тухай Жээнков хүү өөрийнхөө ач зээ нарт л яриад сууна биз ээ.

    0 0 Хариу бичих