Э.Бат-Үүл нарыг шүүх хурал хойшиллоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товтой байсан. Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан болон шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг Covid-19 туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ. Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ луйварчинг, луйварчин хүүтэй нь хурдан шүүгээд хариуцлага тооцоочээ! Ий олон удаа хойшилдог шүүх хурал гэж хэзээ байсан юм?

    0 0 Хариу бичих