Азийн тулааны спортын наадам дахин нэг жилээр хойшилжээ

Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан хэдий ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч Ковид19-ийн тархалт хумигдахгүй байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпын зөвлөлөөс гаргажээ.           

Улмаар уг наадмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 17-26-нд зохион байгуулах урьдчилсан товтой байна. Манай тамирчид тус наадамд спортын 27 төрөлд оролцох боломжтой бөгөөд наадмын бүртгэл явагдаж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)