Испани улс биеэ үнэлэлтийг хуулиар хориглоно

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес биеэ үнэлэлтийг хориглох тухай хууль батлахаа мэдэгдлээ. Ерөнхий сайдын тэргүүлдэг Социалист нам хоёр жилийн өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө биеэ үнэлэлтийг хуулиар хориглох тухай тусгаж байв. Тэгвэл амлалтаа ажил хэрэг болгохоо өчигдөр Социалист намын их хурлын үеэр мэдэгджээ. Тус намын Валенсия хотод гурван өдрийн турш үргэлжилсэн юм. 

Испани улсад биеэ үнэлэхийг хориглосон хуулийн заалт байдаггүй . Харин хэн нэгнээс хараат, албадлагын журмаар биеэ үнэлэхийг хориглодог ажээ. 

2011 онд НҮБ-ийн хийсэн судалгаагаар Испани улс биеэ үнэлэлтийн тоогоор Тайланд, Пуэрто Рикогийн дараа дэлхийд гуравдугаарт ордог байна.  Мөн 2016 оны судалгаагаар биеэ үнэлэлтэд 3.7 тэрбум евро эргэлддэг ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)