2022 оны төсвөөс онцлох нь
УИХ-ын босго даваад ороод ирсэн ирэх оны Монгол Улсын төсөв хэд хэдэн онцлогтой ажээ. Тиймээс ч “Үндэстний ТОЙМ” 2022 оны төсвийн төслөөс онцлог байж болох заалтуудыг танилцуулахаар шийдлээ.
Ирэх жилийн төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг зам тээвэр, барилга, эрчим хүч гэсэн гурван салбарт хуваарилсан байна.
Мөн эдийн засгийг цар тахлын өмнөх буюу 2019 онд түвшинд хүргэхээр зорьжээ. Тэр утгаараа ирэх онд нүүрсний экспортыг 36.7 сая тонн байхаар тусгасан байна. Уул уурхайн салбарын орлогыг өнгөрсөн оноос нэг их наяд гаруй төгрөгөөр нэмж, 4.3 их наяд байхаар тооцжээ. Ингэхдээ нүүрсний орлогын төсөөллийг бууруулсан бол зэсийн баяжмал, төмрийн хүдрээс олох орлогоо нэмжээ. Ирэх жилүүд эрдэс бүтээгдэхүүний үнийн цикл эерэг байх төсөөллийг ч энд хамаатуулжээ.
Мөн төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлогын 31 гаруй хувиар нэмж, 14 орчим их наяд төгрөг байна гэжээ. Үүнд хамгийн их нэмэгдлийг НӨАТ-аас хүлээж байгаа юм байна.
Учир нь, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр”-ийн хүрээнд зээл олголт нэмэгдэхэд, эргээд далд эдийн засаг буурч, НӨАТ нэмэгджээ. Тиймээс татварын орлогын гол хүлээлт нь НӨАТ аж.
Ирэх жилд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой зэрэг мега төслүүдийг үргэлжлүүлэхээр тусгаснаас гадна нийслэлийг дайрах “Богдхан” төмөр замын төслийг эхлүүлснийг онцлох нь зүйтэй юм.
Харин халамжийн шилжүүлэг 2022 онд 81 хувиар буурч байгаа юм. Учир нь, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн сангаас бус Ирээдүйн өв сангаас олгох юм. Эрүүл мэндийн салбарын хагас бие даасан тогтолцоо энэ оноос хэрэгжсэн бол ирэх оноос боловсрол, соёл урлагийн байгууллагууд санхүүгийн хагас бие даасан байдалд шилжинэ. Энэ мэт ирэх оны төсвийн төсөлд онцлох зүйлүүд багтсаныг хүргэе.
Удаан хүлээсэн шинэчлэлийн сураг
Төрийн болон орон нутгийн өмчит 400 орчим аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрийн ихэнх нь алдагдалтай ажилладаг. Авлага нь тэрбумаар, өглөг нь их наядаар хэмжигддэг. Тэгээд дээрээс нь томилгоо, шилэн данс нь асуудал дагуулдаг. Нөгөө талаасаа төр данхар бүтцээсээ салах сонирхолгүй байдаг. Учир нь, томилгоо нь намын зүтгэгчийн шагнал хийгээд мөнгө урсгах нэг суваг нь төрийн өмчит компаниуд гэгддэг. Харин ирэх жилд энэ байдал халагдах нь гэдэг хүлээлт үүслээ. Төсвийн төсөлд төрийн захиргааны байгууллага, төрийн өмчийн компаниудын зардлыг бууруулах, олон нийтэд нээлттэй болгох зэрэг асуудлыг нэлээд далайцтай тусгажээ. Үүнд олон жил яригдсан төрийн өмчийн зарим компанийг олон нийтэд санал болгох тухай мөн багтсан байна. Мэдээж төр стратегийн гэгдэх салбарын өмчөө авч үлдээд бусад төрийн өмчийн компанийг олон нийтэд нээлттэй санал болгохоор болжээ.
Үүний эхлэл нь МИАТ байхыг хариуцсан агентлагийн дарга нь мэдэгдсэн. Түүнчлэн төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулдаг болох зорилт тавьсан байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнг нээлттэй хувьцаат компанийн жишгээр тайлагнуулж, олон нийтэд нээлттэй болгох нь. Түүнчлэн төрийн өмчийн компаниуд ногдол ашиг хэлбэрээр төсөвт мөнгө төвлөрүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, үнэ тарифыг төрөөс зохицуулдаг компаниудаас бусад нь цэвэр ашгийн хэмжээнээс үл хамаарч цэвэр ашгийн 50 хувь, эсвэл төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн нэг хувийн аль их дүнгээр ногдол ашиг тооцно. Ингэснээр ирэх онд 464 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг Ирээдүйн өв сан болон улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Хоёр яам, гурван агентлаг, нэг ТӨХК шинээр байгуулна
Зарим талаараа төр өмчөөсөө цөөлсөнч нөгөө талаасаа шинэ бүтцээр бүл нэмэхээр тооцжээ. Тухайлбал, ирэх онд Хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны гэсэн хоёр яам байгуулна.
Мөн гурван агентлаг байгуулахаар болжээ. Боловсролын ерөнхий газар байгуулж, Насан туршийн боловсролын үндэсний төв, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа зэрэг байгууллагуудыг нэгтгэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар гэсэн гурван агентлаг нэмэгдэнэ.
Үүнээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих санг Хөдөө аж ахуйн корпорац төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар тооцжээ.
Зарим орон тоог нэмж, заримыг нь шилжүүлсэн байна. Энэ онд байгуулагдсан Эмийн хяналт, зохицуулалтын агентлагт мэргэжлийн хяналтын байгууллын эмийн хяналтын байцаагч, эмийн хяналтын лабораторийн ажилтан нийт 52 албан хаагчийг тус агентлагт шилжүүлжээ. Экологийн цагдаагийн албанд Экологийн шинжээч ажиллуулж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоохоор болсон байна.
Тээвэр, шатахуун, гадаад албан томилолт олгохгүй
Төрийн захиргааны байгууллагын зардлыг танаж, орон тоог хязгаарлана. Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор сайд нар нэгээс илүүгүй зөвлөхтэй, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар дундаа нэг туслахтай байх, Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байхаар тусгажээ. Мөн тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх юм байна. Түүнчлэн ирэх онд төрийн захиргааны төв байгууллагуудад тээвэр, шатахуун, гадаад албан томилолт олгохгүй.
Зочид хүлээн авах, тавилга, эд хогшил худалдан авах, ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, байгууллагын болон салбарын тэмдэглэлт, өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх зэрэг санхүүжилтийг нь бүрэн хязгаарласан байна. Түүчнлэн бичиг хэргийн зардал, дотоод албан томилолтын зардлын талыг нь хасжээ.
Соёлын төв, худаг, халуун ус барихгүй
Төсвийн хөрөнгө оруулалтыг сумын төвд соёлын төв, худаг, халуун ус барих зэрэг урсгал зардал нэмэгдүүлэх зүйлд зарцуулдаг. Мөнгө олох нэмүү өртөг шингээх, төсөл хөтөлбөрт зардаггүй гэж төсвийн шинжээчид шүүмжилдэг. Тэгвэл энэ жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт аль болох тусгаагүй. Өмнөх төслүүдээсээ ашигтайг нь үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг зорьсон. Түүнчлэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн гэж Сангийн сайд онцлон зарласан. Түүний нэрлэснээр үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжсэн гэсэн хөрөнгө оруулалтыг харвал 2.4 их наяд төгрөгийг энэ чиглэлд зарцуулах нь. Үүний 1.7 их наяд нь зам тээвэр, барилга, эрчим хүч гэсэн гурван салбарт хуваарилжээ.
Өнгөрсөн онд төсвийн хөрөнгө оруулалт 3.6 их наяд төгрөг байсан. Төсвийн хөрөнгө оруулалтыг ийнхүү их наяд гаруй төгрөгөөр багасгасан ч төсөвлөгдсөн хөрөнгө оруулалтаасаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн байна. Жишээлбэл, зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оныхоос 7.1 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөжээ. Бүр задлан харвал, “Залуус-1” орон сууцны хорооллын шугам сүлжээний төсөлд 29.9 тэрбум төгрөг, аймгуудын шинэ суурьшлын бүсийн шугам сүлжээ, сумуудын цахилгаан хангамжид 170 орчим тэрбум, Хөвсгөл аймагт баригдах “Найрамдал-2” цогцолбор төсөлд 30 тэрбум төгрөг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлд 37 тэрбум төгрөг, Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгад 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан байна.
Хүн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Монгол хүний дундаж нас 70. Эрэгтэйчүүдийнх үүнээс бараг 10 насаар бага. Гэтэл дэлхий дахинд 70 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, карьер нь эхэлдэг. Монголчуудын богино насалдаг шалтгаан нь амьдралын хэв маяг, эмнэлэгт үзүүлдэггүйтэй холбоотой гэдэг. Ирэх оны төсөвт энэ асуудлыг халахаар иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан байна.
Манай улсын хүн амын тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтний эмгэг, бэлгийн замын халдварт өвчин, зүрх судас, гэмтэл, хордлого болон гаднын бусад шалтгаан багтаж байна. Нас баралтын хувьд, зүрх судас, гэмтэл, хордлого, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний өвчлөл тэргүүлэх шалтгаан болж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн төслөөс онцлох тоо
Орлого 15.8 их наяд ₮
Зарлага 18.2 их наяд ₮
Алдагдал 2.4 их наяд ₮
ДНБ 46.8 их наяд ₮
Төсвийн хөрөнгө оруулалт 2.4 их наяд ₮
Эдийн засгийн өсөлт 5%
Экспорт 8.7 тэрбум $
Татварын орлого 13.9 их наяд ₮
Уул уурхайн орлого 4.3 их наяд ₮
НДС-гийн орлого 2.4 их наяд ₮
Татварын бус орлого 1.8 их наяд ₮
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2022/01/20
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
0 0 Хариу бичихRush Qin 2022/01/14
Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ хаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно дунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү Ковид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх Дансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу www.ectbanks.com
0 0 Хариу бичихБаяраа 2021/10/22
Нийтлэгчид талархая. Оновчтой сайн тодорхойлжээ.Харин энэ эрчээрээ сар бүр нийтлэлийн дагуу Гүйцэтгэлийг мөрдөж бичээрэй.ОНЦ
0 1 Хариу бичих