Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өчигдөр 09:52 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Газрын хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Монгол Улсын хувьд 2021 он гарснаас хойш гурваас дээш магнитудын хүчтэй нийт 390 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 340 гаруй нь Хөвсгөл аймагт бүртгэгдээд байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хөвсгөл аймгийн хөдлөөд байгаа газарт нь очиж нүдээрээ харж хөлөөрөө гишгэж яав ийв гэвэл их зүгээр байна даа. Манайхан цөөхөн дээр нь очиж мочихгүй болохоор өө гадна дотнын хүн хээр эзэнгүй газар нутаг орныг хөндөж ухаж буулгаад зөөгөөд байхад ер тоодоггүй юм байна билээ дээ. Биеэрээ явж эх орноо үе үе сайн шалгаж баймаар байна шүү дээ. Социализмын үед монголчууд геологийн судалгааны хүмүүс нутаг орноо сайхан хамгаалж хаана юу байгааг сайн мэддэг байсан даа. Улс орноо тойрч шалгасан дээр шүү дээ.

    0 0 Хариу бичих
  2. Манай улсын хамгийн нандин мэдрэмжийг илэрхийлэх агуу их хайрхандаа анхаарал халамж сайн тавьж хүслийг нь гүйцэгдүүлэхгүй бол шилгээх гээд байгаа юм аа даа. Байгаль орчныг хайрлан онгон дагшин байгаль орчинд ээлтэй байгаарай! Хотоос хол хүн мал явахгүй эзгүйд үү газрыг тошигруулж байх вий дээ. Сайн эрэл хайгуул хийж байсан дээрдээ! Ойр ойрхон тошигроод нэг юм хүмүүст хэлээд байгаа даа.

    0 0 Хариу бичих