Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийлээ.
Тэрээр "Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн зөвлөл нөгөөдөр буюу 15-нд цахимаар хуралдана. Энэ хуралдаанд баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлээр БНХАУ-тай хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар ярилцана. Тухайлбал, Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто зам, баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний зам, говийн бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортод гаргах төсөл, Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны зам, хийн хоолойн бүтээн байгуулалтын талаар ярилцана" гэлээ.