"Van Life" нэрээр бүтээлээ туурвидаг Габи Петито хэмээх 22 настай блоггер бүсгүй Вайоминг муж дахь “Еллоу стоун” дархан газарт зугаалж яваад сураггүй болж, улмаар цогцос гь олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл бүсгүйн цогцост хийсэн шинжилгээний хариу гарчээ. Цогцсыг анх олоход Холбооны мөрдөх товчооныхон эхний байдлаар гадны нөлөөтэй хэмээн дүгнэж байсан. Тэгвэл шинжилгээгээр Габи Петитог боомилж хөнөөсөн нь тогтоогдож, эхний дүгнэлт батлагджээ. Мөн олон нийтийн дунд яригдаж байсан шиг Габи Петито амиа алдах үедээ жирэмсэн байсан гэдэг яриа худал болох нь тогтоогджээ.
Задлан шинжилгээг гардан хийж, олон нийтэд мэдээлсэн эмч “харамсалтай нь энэ бол гэр бүлийн хүчирхийллийн золиос болж гардаг олон хүн амины хэргийн нэг нь л юм. Бусад хэргүүд нь ингэж олон нийтийн анхааралд оролгүй өнгөрдөг” хэмээн онцолжээ.
Бүсгүйг хөнөөсөн хэрэгт хамт аялж явсан найз залуу Брайан Ландриг сэжиглэж байгаа ч тэрээр өнгөрсөн есдүгээр сараас хойш сураггүй алга болжээ.