Гадаадаас ирж буй иргэдийг шууд гэрийн ажиглалтад шилжүүлнэ

Гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 14 хоногоор тусгаарладаг байсан журмыг цуцалжээ. Өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж амжилгүй хилийн чанадаас ирсэн иргэдийг долоо хоног зочид буудалд, долоо хоног гэрээр тусгаарладаг байсан юм. 

Харин одоо шууд нисэх буудалд PCR шинжилгээ авч, шинжилгээний хариунд үндэслэн гэрийн ажиглалтад шилжүүлэх юм. Энэ журам аравдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилнэ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)