Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн зорилго нь гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг. Энэ жил “Зөвхөн хамтдаа бид эх дэлхийгээ аварч чадна” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Тус өдрийг ард иргэдэд сурталчилан таниулах үүднээс төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд иргэдэд зориулсан шат шатны сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаанууд зарлаж, нээлттэй өдөрлөг, айл өрхүүдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)