Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж дөрвөн настай хүүг авран дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж байхыг НОБЕГ-аас анхаарууллаа.