ЕБС-д одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийсэн ажлын хэсэг дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Дүгнэлт гаргахдаа сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрчээ. Дүгнэлтээр:
Энэ нь сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаагаас шалтгаалсан гэлээ. Түүнчлэн сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог байна.
УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулжээ.