"Хөхний даруулгагүй өдөр"-ийг жил бүрийн аравдугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгдөг. Дэлхийн нийтэд 8 эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдартай гэж оношлогддог бол Монгол Улсын хувьд өвчлөлийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байна. Ихэвчлэн 50-аас дээш насныханд тохиолддог байсан ч сүүлийн үед 20 настай охид хөхний хорт хавдраар өвчилж байна. Хөхний хавдрыг эрт оношилбол бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг. Иймээс хөхөнд өөрчлөлт гарч, бэрсүү ихтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай.
Дунджаар зуун мянган хүнд 3.8-3.9 хувь нь хөхний хавдраар өвчилж байна
Үүнд:
Мөн жимс, хүнсний ногоогоор баялаг хоолны дэглэм нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх өндөр ач тустай болохыг судлаачид онцолж байна. Шотландын Глазго хот дахь таргалалтын эсрэг Европын конгресст танилцуулсан судалгаагаар жимс, хүнсний ногоо, бүхэл үр болон кофенд агуулагдах фенолын хүчил нь цэвэршилтийн дараах хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг аж. Фенолын хүчил нь нэрс, бөөрөлзгөнө, алим, тоор, сонгино, бүхэл үрийн гурил, будаа, эрдэнэ шиш, овьёос, улаан дарс, кофенд ихээр агуулагддаг байна. Тиймээс эдгээрийг түлхүү хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвдөх эрсдэлийг 65 хувиар бууруулах аж.
Хөхний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд: