Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдаж, гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу нийт шүүгчдийн анхдугаар чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Тус чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Билгүүн мэдээллээ.
“Шүүхийн тухай хуульд хоёр жил тутам шүүгчдийн чуулган хуралдуудахаар заасан. Чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонголоо. Түүнчлэн нийт шүүгчдийн чуулганы хуралдааны дэг, хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын төслийг хэлэлцэн баталлаа" гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг оролцогчид саналаа нийтээрээ, чөлөөтэй, нууцаар гарган сонгосон юм. ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийн бүрэн эрх нийт шүүгчийн чуулганаас сонгогдсоноор шууд хэрэгжих эхэлнэ.
Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр:
Харин Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр: