Тайсан Фьюритэй гурав дахиа тулалдаж, хоёр дахиа ялагдсан америк боксчин Деонтей Уайлдер зодог тайлах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Дасгалжуулагч Малик Скотт нь дээрх мэдээллийг өгчээ.
“Санхүүгийн аюулгүй байдлаа хангасан учир Деонтейд насаараа зодолдоод байх шаардлага байхгүй. Гэхдээ түүний төлөвлөгөөнд одоогоор зодог тайлах шийдэл байхгүй. Бид энэ талаар огт яриагүй байгаа” гэж тэрээр өгүүлжээ.
Деонтей Уайлдер өнгөрсөн амралтын өдөр британи боксчин Тайсон Фьюритэй тулалдаж, долоодугаар үед хүнд цохилтоор ялагдсан юм.