Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1566 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 1107, орон нутагт 459 тохиолдол батлагдлаа. Харин энэ хугацаанд 6709 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Коронавирусийн хүндрэлээр сүүлийн 24 цагт 21-80 насны 15 хүн эндсэн байна. Ингэснээр халдварын шалтгаант нас баралтын тоо 1392 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53015 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-10613
- Хүндэвтэр- 6665
- Хүнд- 2198
- Маш хүнд-350 хүн байна.
