Нобелийн Эдийн засгийн шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаач Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар хүртэхээр болжээ.
АНУ-ын Берклейн Их Сургуулийн эдийн засгийн шинжлэх ухааны профессор Дэвид Кард цалингийн доод хэмжээ, шилжилт хөдөлгөөн болон боловсролын салбарт бодлогын ямар нэг өөрчлөлт хийснээр хөдөлмөрийн зах зээлд ямар нөлөө үзүүлж болохыг судалсан юм. Харин Ангрист, Имбенс дээрх судалгааны тоо мэдээллийг хэрхэн боловсруулж, задлан шинжлэх, дүгнэх судалгааны арга зүйг боловсронгуй болгожээ. Жошуа Ангрист АНУ-ын Калифорния мужийн MIT-ийн эдийн засгийн шинжлэх ухааны профессор, Гвидо Имбенс АНУ-ын Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор юм.
Нобелийн хорооноос "Тэдний арга бусад чиглэлээр өргөжиж, туршлага дээр үндэслэсэн судалгаанд хувьсгал хийсэн" гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн онд эдийн засгийн салбарын шагналыг Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон нар хүртсэн билээ. Тэдэнд дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосных нь төлөө энэхүү шагналыг олгосон юм.