Он гарсаар улсын хэмжээнд 987 787 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс есдүгээр сард 63 302 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь наймдугаар сартай харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард бүртгэгдсэн нийт зөрчлийн хэргийн 61.7 хувь нь Нийслэлд, 38.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.9 хувийг Цагдаагийн байгууллага, 0.8 хувийг Мэргэжлийн хяналт, 0.04 хувийг Онцгой байдал, 1.26 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар 44271 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 37 хувиар буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77.5 хувь нь эрэгтэй, 22.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх нь 26-35 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас 348957 төгрөгийн хохирол учирсан ба үүний 85.8 хувийг нөхөн төлжээ.
Зарим төрлийн зөрчлийн хэрэг наймдугаар сартай харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал,
Харин Хулгайлах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 5 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 4 хувиар, Хүний биед халдах зөрчил 3 хувиар тус тус буурсан байна.
Өнгөрөгч есдүгээр сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 36631 бүртгэгдэж өмнөх сараас 41 хувиар буурсан хэдий ч нийт зөрчлийн хэргийн 50 гаруй хувийг энэ төрлийн зөрчил дангаараа эзэлж байна.