Р.Булгамаа: Сүүлийн таван жил 1400 орчим охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Охидоо хамгаалъя” сэдвээр хуульч Р.Булгамаа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Сүүлийн таван жилийн байдлаар Монгол Улсад 1400 орчим охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Ийм ноцтой гэмт хэргийг таслан зогсоохыг ард иргэд, төр засаг, олон нийтээс хүсмээр байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулдаг эсвэл хариуцлага хүүлээлгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг нь тооцон нөхөн олговор олгодог зохицуулалт Монгол Улсад байдаггүй. Хохирогч болсон хүүхдүүд өөрсдөө эмнэлэгт ханддаг. Энэ төрлийн гэмт хэрэг гарахад аль сургуулийн хэддүгээр ангийн, хэн гэдэг хүүхэд болох талаар мэдээллийг уралдан мэдээлдэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин нь ахуйн шинжтэй болж байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидын гэмт хэрэг шийдэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг зохицуулалт манай улсад хэрэгтэй.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулахад төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байна" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hohiroliig ni ydaj toloh heregtei. Ter hvvhdvvdiin setgeld vvssen tolbiig mongoor hemjij bolomjgvi ch... Holdvv muu nowshnuud hvvhdvvdiin setgeld ymar tom har hvn vvsgesenee medehgv ineegeed ywj bdag. Ene shudarga ys uu?? n*wsh, h*g sh**ruud Hvn, irgenee gesen huuli dvremtei ch boloosoi

    0 0 Хариу бичих