Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа аж. Үүний 17 хувь буюу 184 753 иргэн гуравдугаар тунд хамрагдаад байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, гуравдугаар тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа юм.