Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр

2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг.

Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр 12.00 цагаас Хүний эрхийн хуульч Р.Булгамаа, "Эх үрсийн дуу хоолой" ТББ, "Нарны охид" төсөл, ТХ продакшн, "Хүүхэд эрдэнэ" сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан "Охидоо хамгаалья" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)