Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад төсвөөс 2.2 тэрбум зарцуулж 148 хэсгийн хороонд 2,500 орчим албан хаагч иргэдийн саналыг өгүүлэхээр ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. СЕХ-ноос хэсгийн хороодын ирүүлсэн дүн мэдээг нэгтгэн танилцуулж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "148 хэсгийн хороо хаалгаа барьсан. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулна" гэж мэдээлсэн юм.
Сонгинохайрхан дүүрэгт ирц 39.56 , Хэнтий аймгийн ирц 35.80 хувьтай байлаа. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоожээ.
Ийнхүү хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулахаар болж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд нэмэлт санал хураалт явуулах тухай тусгажээ. Хуулийн заалтыг дэлгэрүүлбэл,