Санал хураалт дуусахад гурван цаг үлдлээ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дуусахад гурван цаг үлдлээ.

Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид амжиж саналаа өгөхийг СЕХ-ноос анхаарууллаа.

16.00 цагийн байдлаар УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 20.8 хувь нь буюу 10,641 иргэн саналаа өгсөн байна. 

Харин УИХ-ын 18 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс 26,508 нь буюу 23.2 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)