СЕХ: Сонгогчдын ирц 50 хувиас дээш гарахгүй бол нэмэлт санал хураалт явуулна

УИХ-ын нөхөн сонгуулийн  санал хураалт өнөөдөр болж байна. СЕХ 13.00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хүргэж байна.

13:00 цагийн байдлаар СХД-ийн  28 дугаар тойрогт ирц 15.75 хувь буюу 17952 иргэн саналаа өгсөн байна. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ирц 12.63 буюу 6412 иргэн саналаа өгчээ.

Сонгогчдыг саналаа өгөхийг уриалж СЕХ-ноос бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Энэ чиглэлээр санал авах байрны хаягийн мэдээллийг тодорхой байршуулсан аж. Сонгогчид санал авах байраа хаана байгааг мэдэхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд нэвтрэн регистерийн дугаараа оруулснаар тухайн иргэнийг хаана очиж саналаа өгөх ёстойг харуулсан тодорхой мэдээлэл гарч ирэх юм. 

Сонгогчдын ирц 50+1 хувийн шаардлагыг хангах ёстой. Хэрвээ сонгогчдын ирц 50 хувиас дээш гарахгүй бол Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Санал өгөх хүн алга. Саналаа өгөхгүй. Сонгууль бодитой байхын утга учир нь Төрийн албанд зүтгэх хүн нь миний төлөө ажиллах хүн байх учиртай. Тиймээс саналаа ӨГӨХГҮЙ.

    0 0 Хариу бичих
  2. 50 хувь хүрэхэд хэцүү л байх шиг, дахих бол Сумьяабазараар зардлыг нь гаргуул, сукаг УИХ-д ажилла гэснээс хотын дарга бол гэж хэн ч сонгоогүй

    1 0 Хариу бичих