“Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин эх орноо төлөөлөн өрсөлдөнө

“Дэлхийн мисс” тэмцээн АНУ-д арванхоёрдугаар сард болно. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодорчээ. Энэ удаагийн “Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин өрсөлдөхөөр болсон байна.

Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Авъяастай хүн орсон нь дээр шүү. Нугаралт бол авъяаслаг миссийг нь авчихаж мэднэ шүү.

    0 0 Хариу бичих