Амар амгаланг эрж олдоггүй бодож олдог. Хүлээж бус бүтээж бий болгодог. Бясалган төвлөрч дотоод хүчээ бүрэн ашиглахад буддын мэдлэг ухаан хэрхэн хөтөч болдог тухай, өөдрөг байх дадал хэвшлийг өөртөө хэрхэн дадуулах талаар бид Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн багш, гавж Д. Лувсанжамцтай ярилцлаа.