"Тесла"-гийн гүйцэтгэх захирал Илон Маск компанийн төв байрыг Техас мужийн Остин хот руу нүүлгэхээ хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр зарлажээ. 3,3 сая долларын үнэлгээтэй тус компаний төв одоогоор Калифорнийн Пало Алто хотод байрладаг юм. Нүүн очиж байгаа байгууламж хотын төвөөс 15 минут, нисэх онгоцны буудлаас таван минутын зайтай оршдог гэнэ.
2020 оны тавдугаар сард Илон Маск анх Теслагийн төв байрыг нүүлгэнэ хэмээн жиргэж байсан юм.