Японд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 20 хүн хөнгөн гэмтжээ

Японы баруун хойд нутгийн Чиба мужид өнгөрсөн шөнө 5.9 магнитудын газар хөдөллөө. Газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл Токио хотод 30 секунд орчим хүчтэй мэдрэгджээ.  

Ерөнхий сайд Фүмио Кишида газар хөдлөлтөөс болж хохирсон хүмүүст шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг холбогдох албаныханд үүрэг олголоо. Зарим хэсэгт төмөр зам, метроны шугам ажиллахгүй болсон тул гэртээ харьж чадалгүй гацсан хүмүүст туслах үйлчилгээ үзүүлэхийг тээврийн компаниудаас хүсжээ. Мөн зарим бүсэд усны хангамж тасалдаад байна.

Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ. Одоогоор байгалийн гамшгийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)