Нөхөн сонгуулийн бэлтгэл, үйл явцын талаар мэдээлэл солилцоно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллага, нэр дэвшигчдийн төлөөлөл өнөөдөр 15:00 цагт цахим уулзалт хийнэ.

Сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцох уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, нийслэл, аймаг, дүүргийн хороод, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон УИХ-ын нөхөн сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)