Зургаадугаар сараас хойш халдвар 2.5 дахин нэмэгдсэн
НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:
Өнөөдрийн байдлаар нийслэлд 6443 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зургаадугаар сарын давалгаанаас хойш халдвар 2.5 дахин нэмэгдсэн. Есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд нэг өдөрт Улаанбаатар хотод дунджаар 3987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 39479 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Ор зохицуулах баг үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүнд өвчтөнүүдийн цаг алдах эрсдэл буурсан. Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнг хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд цаг алдах асуудал гарч байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа учраас эмнэлгийн орны эргэлт удааширсан, нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн долоо хоногт 106 ор нэмсэн. Хэдийгээр нийслэлд 6000 ор бүртгэлтэй байгаа ч 6543 ор ажиллаж байна. Зарим эмнэлгүүд шаардлагатай бол оффисын өрөөгөө суллаж ор дэлгэж байна