Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2237 тохиолдол бүртэгджээ. Эдгээр тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1107 нь нийслэлд, 1130 нь орон нутагт батлагджээ. Энэ хугацаанд бүх аймагт халдвар илэрсэн ба хамгийн олон тохиолдол Дундговь аймагт бүртгэгдсэн байна. Харин өвчний хүндрэлээр 21-80 насны 15 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 1318 боллоо.
57064 иргэн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа бол 22110 иргэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй 332 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин сүүлийн хоногт 6500 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
