Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оноос зөрчилтэй газар барьсан барилга, байгууламжийг албадан нураах ажил өрнөж буй. Барилгын тухай хуульд өөрчлөлт орсноор нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зорчих хэсэг, зөвшөөрөлгүй газар барьсан хашаа, байшин, барилгыг албадан нураах болсон. Өөрөөр хэлбэл орон нутгийн Засаг даргад шүүхийн шийдвэр дээр үндэслэн зөрчилтэй барилга, байгууламжийг буулгах эрх үүссэн юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үйлчилгээгээ цахимд шилжүүлж, иргэдэд зориулсан "egazar" аппликейшнаа танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хуулиараа бол зөрчил гаргасан этгээд байгууламж нураасан зардлыг төлөх ёстой. Байгууламжаа буулгуулж байгаа иргэд хүлээн зөвшөөрдөггүй тул бид төсвийн мөнгөөр буулгах компани хөлсөлнө. Зөрчил гарсан аж ахуйн нэгж, иргэд дээрх зардлыг төлөхгүй гэж шүүхэд ханддаг. Ингэснээр төсөвт орох буцаан олголт удааширч байна.Тиймээс бид хариу арга хэмжээ авч буулгах газарт байгаа эд зүйлсийг барьцаалж байгаа" гэлээ.
Үүний зэрэгцээ газар эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй холбоотой санал гомдлыг аппликейшнаар өгөх боломжтой болжээ. Гомдол мэдээллээс гадна уг аппликейшнд газар худалдан авах, барьцаалах, хэсэгчлэн түрээслүүлэх, тодорхойлолт авах гэх зэрэг нийслэлийн газрын харилцаатай холбоотой 19 төрлийн үйлчилгээ багтаж буй ажээ.