“Squid game” цуврал богино хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж чадлаа. Олон орны үзэгчдээс шинэ цуврал сэтгэлд хэрхэн буусан талаар үзэл бодлоо нийгмийн сүлжээнд тасралтгүй нийтэлж байгаа юм. Үүн дотор Netflix-ийн тааруухан орчуулга киноны утга санааг бүрэн илэрхийлж чадаагүй гэж голох хүмүүс ч байна.
not to sound snobby but i’m fluent in korean and i watched squid game with english subtitles and if you don’t understand korean you didn’t really watch the same show. translation was so bad. the dialogue was written so well and zero of it was preserved — youngmi mayer (@ymmayer) September 30, 2021
Тэгвэл киноны гол дүрийн жүжигчид олон нийтийн сүлжээнд илүү алдаршиж байна. Өмнөд Солонгосын инстаграмд жүжигчин бүсгүй Жун Хо Ён дагагчийнхаа тоогоор тэргүүлж, хоёр долоо хоногийн дотор 400 мянгаас 10 сая дагагчтай болжээ. Түүний инстаграм хаяг өнөөдрийн байдлаар 13.5 сая гаруй дагагчтай болоод буй. Сонирхуулахад жүжигчин Жун Хо Ён 1994 онд төрсөн, 27 настай. “Squid game” цувралын Кан Сэбёк түүний анхны дүр аж.

Киноны гол дүр болох И Жон ЖИ (Ги Хүн) инстаграм хаяг нээсэн даруйд 8 цагийн дотор нэг сая гаруй дагагчтай болсон байна.
