Загасчилж байсан таван иргэний хоёр нь осолджээ

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон байна. Энэ тухай дуудлагыг аймгийн 10 дугаар сарын 5-ны өдөр Онцгой байдлын газар хүлээж авжээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 10 дугаар сарын 6-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат 45 настай эрэгтэй Б-гийн цогцсыг гаргасан байна. Улмаар Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

Харин Орхон аймгийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)