АНУ-ын Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2023 оны ээлжит сугалааны бүртгэл энэ сарын 6-ны лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар үдийн 12.00 цагаас эхэлнэ
Бүртгэл ирэх сарын 9 хүртэл үргэлжлэхийг Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Уг хөтөлбөрт АНУ-ын Төрийн Департаментын dvprogram.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлнэ. Сугалаанд бүртгүүлэхэд хураамж төлөхгүй юм байна.