Коронавируст халдварын 1501 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1501 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 312376 болж нэмэгдлээ. Батлагдсан тохиолдлууд нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1500 нь дотоодын халдвар байна. Харин энэ хугацаанд 6239 хүн эдгэрсэн байна.

Сүүлийн хоногт 41-80 насны 14 хүн коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Ингэснээр манай улсад халдварын шалтгаант нас баралтын тоо 1274 боллоо.

Одоогоор 22429 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн 13428
  • Хүндэвтэр 6501
  • Хүнд 2126
  • Маш хүнд 374 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгуудаас хамгийн олон тохиолдол Завхан аймагт бүртгэгджээ. Тухайлбал тус аймагт 117 тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 8490 болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)