Нийслэлийн удирдах ажилтнууд шахмал түлшний асуудлаар шуурхай хуралдаж байна. Уг хуралдаанаар сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийг нэмэгдүүлэх талаарх асуудлыг хэлэлцэх аж.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгож нэмэгдүүлж ажиллахаа Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулсан байна.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой" гэжээ.