Nature Conservancy 2021 буюу байгаль хамгааллын тухай шилдэг гэрэл зургийн шалгаруулалт өндөрлөлөө. Энэ жилийн тэргүүн шагналыг Их Британийн гэрэл зурагчин Ануп Шах хүртлээ.

Шах Төв Африкийн горилла сармагчин эрвээхэйн нүүдэл дундуур явж буй ховор агшинг буулгасан юм.

Үзэгчдийн нэрэмжит шагнал. Борооны өмнө. Гэрэл зургийг Пратхамеш Гадекар (Энэтхэг)

Газар нутаг ангиллын ялагч. Хурдны замын дэргэдэх цөлжилт. Гэрэл зургийг Даниел Де Гранвилл Манчо (Бразил)

Газар нутаг ангиллын дэд байр. Үлэг гүрвэлийн толгой. Гэрэл зургийг Денис Феррейра Нетто (Бразил)

Хүн ба байгаль ангиллын ялагч. Индонезийн ширэнгийг огтолж тосны зориулалтаар далдуу мод тариалах болсноор орангутан сармагчин мөхлийн ирмэгт ирлээ. Гэрэл зургийг Ален Шредер (Бельги)

Хүн ба байгаль ангиллын дэд байр. Сахарын цөлд. Гэрэл зургийг Том Оверуилл (Австрали)

Ус ангиллын ялагч. Гэрэл зургийг Кази Арифуджаман (Бангладеш)

Ус ангиллын дэд байр. Исландын өвөл. Гэрэл зургийг Ман Вай Вонг (Хонконг)

Онгон байгаль ангиллын ялагч. Кени улсын Масай Мара дархан цаазат газарт үер буусны дараа. Гэрэл зургийг Буддхилини де Сойза (Австрали)

Онгон байгаль ангиллын дэд байр. Орхигдсон тариалангийн талбайд. Гэрэл зургийг Матеуш Пиесяк (Польш)