Амжилттай яваа хүмүүс амралтын өдрүүдээр хийдэг ЗУРГААН зүйл

Билл Гейтс, Жефф Безос нар амралтын өдрүүддээ маш анхааралтай хандсанаар даваа гарагийн бүтээмжийг огцом дээшлүүлж чаддаг. Яаж вэ гэж үү? Анхааралтай уншаарай. Энэхүү нийтлэлийг бичихийн тулд зохиогч маань сүүлийн 5 жил гаруйн хугацаанд 300 гаруй амжилттай яваа хүмүүс, тэр дундаа бизнесменүүд, удирдагчид, уран бүтээлчид, тамирчидтай уулзан ярилцаж, судалгаагаа гүнзгийрүүлэн хийсэн байна. Тэд амралтын өдрүүдээр дараах зүйлүүдийг хийснээр ажлын долоо хоногоо илүү үр дүнтэй, бүтээмж сайтай болгож чаддаг ажээ.

Тэд нойроо нөхөж авч чаддаг

Та хангалттай унтаж амрахгүй тохиолдолд таны бие, тархи бүрэн потенциалаараа ажиллаж чадахгүй. Амжилттай яваа хүмүүсийн дундаж хариулт нь өдөрт ойролцоогоор 7 цаг 30 минут унтдаг гэж байв. Тим Күүк, Билл Гейтс, Жек Дорси, Жефф Безос зэрэг шилдгүүд өдөрт хамгийн багадаа 7 цаг унтаж байх ёстой гэсэн байна. Гэхдээ таны ажил хүнд, ачаалал ихтэй, оффис дээрээ олон цаг илүү сууж ажиллах ёстой байдаг байж мэднэ. Хэрэв ажлын өдрүүдэд олон цагаар ажиллаж, унтах нойр чинь танагдаад байгаа бол амралтын өдрүүдэд заавал нойроо нөхөж авч байгаарай. Гэхдээ байнга ингээд явна гэсэн үг биш шүү. Аль болох өдөр тутмын нойроо хангалттай авах гээд л хичээх хэрэгтэй.

Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөө

Даваагаас Баасан гарагийг дуустал та гэр бүл, найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж чадахгүй, маш их ажлын ачаалалтай ажилладаг байж болно оо. Түүндээ ч хүмүүс ихээхэн эмзэглэж, дотроо шаналдаг. Тэгвэл амралтын өдрүүдэд хайртай хүмүүс, гэр бүлийнхнээ дагуулан хүрээлэн орох, хамтдаа гэртээ дасгалаар хичээллэх, кино үзэх зэргийг хийх хэрэгтэй. Shark Tank шоуны хөрөнгө оруулагчдын нэг, бизнесмен, тэрбумтан Марк Кюбан энэ талаар хэлэхдээ “Эхнэр бид 2 бямба гарагийн өглөө хүүхдүүдээ асрагчаар харуулж байгаад хамтдаа дасгал хийдэг. Бусад цагт нь хүүхдүүдтэйгээ 100 хувь хамт байдаг. Оронд нь оруулах, үлгэр унших өгөх, хамт гэртээ кино үзэх, тоглох, оройн хоол хийх зэргээр. Бид аль болох энгийн байхыг хичээдэг” гэжээ.

Тэд дараачийн долоо хоногоо төлөвлөж, стратеги боловсруулдаг

Амжилттай яваа хүмүүс шинэ долоо хоногийн стратегиа боловсруулснаар Даваа гарагт бусдаас түрүүлж хөдөлдөг. Энэ нь амралтын 2 өдрийнхөө нэгт хагас өдрийн турш төлөвлөхөөс авахуулаад боломжоороо 10 минут ч байсан хамаагүй, дараачийн долоо хоногт юу хийх, хэрхэн ажиллахаа төлөвлөж, онцлох зүйлсийг сийрүүлж бичдэг. Ингээд даваа гараг болоход та 100 хувь биш, 110 хувь бэлэн байх болно. Twitter-ын үүсгэн байгуулагч, CEO Жек Дорси л гэхэд “Би Бямба гарагт зүгээр л амардаг. Ууланд гарна, дасгалаар хичээллэнэ. Харин Ням гарагт ажлаа эргэцүүлж, стратеги боловсруулж, ирэх долоо хоногоо төлөвлөдөг” хэмээн ярьжээ.

Тэд өөрсдийг нь цэнэглэж, эрч хүч өгдөг зүйлд цаг гаргадаг

Амжилттай яваа хүмүүс ажлын өдрүүдэд тухтай хийж чаддаггүй зүйлээ амралтын өдрөөр алгуурхан хийж, утгаар нь амарч чаддаг. Жишээ нь: өглөөний цайгаа тайван алгуур идэж, буйдан дээрээ хэвтэж, ном уншиж, бясалгаж, дасгал хийдэг. Алдарт бизнесмен, хөрөнгө оруулагч Ричард Браньсоны хувьд Бямба гарагт заавал “шоуддаг”, харин Ням гарагт спортоор хичээллэхийг илүүд үздэг өвөрмөц нэгэн билээ.

Тэд гэрийн ажлаа хийж амжуулдаг

Хэрэв гэр орноо цэвэрлэж, ахуйн ажлуудыг амралтын өдөр л нугалж авч чадахгүй бол ажлын өдрүүдэд хэзээ ч амжихгүй нь тодорхой. Амжилттай яваа хүмүүс нь дэлгүүр орж хүнс цуглуулах, хувцаснуудаа угаах, төлбөр тооцоонуудаа бүртгэх, төлөх зэрэг ажлыг амралтын өдөр амжуулдаг. Гэхдээ амралтын өдрүүдийг тэр чигт нь ахуйн ажилд зарцуулдаггүй. Хэрэв тэгэх аваас та амарч, chill-рэх боломж гарахгүй шүү дээ. Та амралтын өдрүүдэд зохих ёсны гэр ахуйн ажлуудыг хийхийн тулд ажлын өдрүүдэд заримыг нь амжуулсан байх хэрэгтэй. Тэгвэл цагийн менежмент амжилттай болж, та амралтын өдрүүдийг илүү үр дүнтэй өнгөрөөнө.

Тэд ганцаараа байх цаг гаргаж чаддаг

Ганцаараа байж, бодож эргэцүүлэх нь таны эрүүл мэнд болон ухаан санаанд ихээхэн тустай. Мөн зорилтдоо хүрэхэд чинь туслалцаа үзүүлнэ. Амжилттай яваа хүмүүс амралтын өдрүүдээр заавал ганцаараа байх цагийг гаргаж, тэр цагтаа бясалгаж, юм бодох дуртай байдаг. Таны санааг ойрын үед юу зовоож байна, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа юу байх вэ, өөрийн ур чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ зэргээр бодож тунгаана. Харвардын судалгаанд нотолсноор өдөр бүрийн төгсгөлд 15 минутыг үзсэн хичээлүүдээ эргэн харж, эргэцүүлэн боддог хүмүүс бусад хүмүүсээс 23 хувиар илүү амжилттай суралцдаг гэнэ. Эргэцүүлэн бодож, эргэн харж, бясалгах нь таныг илүү аз жаргалтай ч болгодог байна.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих