Гаалийн 46 үйлчилгээг цахимаар авч болно

Гаалийн мэдээллийн автомат системийн шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн санхүүжилтээр хийж байгаа юм. Энэ хүрээнд гаалийн цахим үйлчилгээний систем GAALI.MN-ыг өнөөдрөөс ашиглалтад оруулжээ. Тус систем нь Гаалийн бүрдүүлэлт, цахим төлбөр тооцоо, лавлагаа тодорхойлолт, хүсэлт шийдвэрлэх, зөвшөөрөл, статистик мэдээлэл гэсэн зургаан бүрэлдэхүүнтэй. Ингэснээр гаалийн байгууллагын иргэдэд хүргэдэг 13, аж ахуйн нэгжид хүргэдэг 33 үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. Тусгай эрх, код авах шаардлагагүй шууд үйлчлүүлэх боломжтой бөгөөд иргэдийн хамгийн ихээр авдаг гаалийн зөрчлийн мэдээлэл лавлагааг цахимаар олгож эхэлжээ. Мөн хувь хүн болон аж ахуйн нэгж гаалийн мэдүүлэг өгөх, экспорт, импортын барааны зөвшөөрлийн явцын мэдээллийг мөн харах боломжтой. Түүнээс гадна гаалийн статистик мэдээлэл буюу бараа эргэлт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний тоон мэдээлэл зэргийг авч болох юм байна.

Гаалийн байгууллагын үйлчилгээг цахимаар авдаг болсноор иргэдийн болон байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна авлигал хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг арилгана. Түүнчлэн нэвтрэхэд өөрийн нэр дээр байгаа гар утасны дугаараар болон интернет банкны эрхээр нэвтэрч болно гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)