Баянхошуу, Өнөр хороолол болон Нарны замыг өргөтгөнө

“Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлаж, өргөтгөх бөгөөд авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргахаар тусгажээ.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх явцад тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх аж. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгох зорилгоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн  коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийх талаар  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)