УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган маргааш 10.00 цагт нээлтээ хийнэ. Намрын чуулган эхэлж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг товложээ.
Маргааш 14.00 цагаас УИХ хаалттай хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох юм байна. Ерөнхийлөгч цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.