Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль саяхан дуусч, Фумио Кишида намын шинэ даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрээр Ешихидэ Сугаг залгамжлан Ерөнхий сайд болох нь тодорхой болов. Гадаад харилцааны сайд асан Таро Коног олон нийт намын дарга болох өндөр магадлалтай гэж байсан ч үр дүн Фумио Кишидагийн талд гарчээ. Түүний анхны даалгавар нь удахгүй болох бүх нийтийн сонгуульд намаа ялуулах явдал гэж Японы хэвлэлүүдэд бичиж байна. Иргэдийнхээ үнэмлэхүй олонхийн дэмжлэгийг хүлээгээд байсан Либерал ардчилсан нам ”Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулснаас хойш дэмжлэгээ алдаад байгаа юм.